Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг төрийн шагналт ардын жүжигчин- удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Жамъянгийн Чулуун (1928-1996 )

1973 онд бичсэн уг бүжгэн жүжигт нутагтаа уран хэмээн алдаршсан Хас гэх урлаач залуу болон түүний дурлалт бүсгүй Хандармаа нарын тухай дүрслэгдэнэ. Бидний чихэнд хоногшсон уран хасын вальсын хөгжим бол энэ жүжгийн 4-р үзэгдэлд зориулан бичигдсэн хөгжим юм.