Людвиг ван Бетховен (1770-1827 ) хувьсгалт эрин үед амьдарч байсан нь түүний бүтээл өмнөх хэвшмэл байдал, хил хязгаарыг үгүйсгэж урлагт нөлөөлж шинэ парадигмуудыг бий болгосон ​​суут ухаантнуудын төлөөлөл юм. Тухайн үеийн гайхалтай шинэ бүтээл болох 9-р симфонио тэрээр чих нь юу ч сонсохоо больсон үед бичсэн нь нэг талаараа түүний ганцаардмал дүр төрхийг илэрхийлэх ч нөгөө талаараа хүн төрөлхтний эв нэгдэл,бүх зүйлийг хамарсан өргөн уудам шинж агуулга нь зөвхөн хөгжмийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал төдийгүй бүх нийтийн үзэл санааг  бататгасан чухал бүтээл болж чадсан байна. Уг бүтээлийн үндсэн санаа нь эмх замбараагүй тэмцлээс тайван байдалруу баяр баясгаланд хүрч байгаа илэрхийлэл юм. Яруу найрагч Фридрих Шиллер 1785 онд “Баяр баясгалангийн магтаал”-аа хэвлүүлсэн бөгөөд Бетховений сэтгэл ихэд хөдлөв. 1824.5.7-нд уг бүтээлийн анхны нээлтийг хийсэн бөгөөд сонсголгүй хөгжмийн зохиолчийг шуугиан дэгдээсэн алга ташилтыг харуулахын тулд биеэр нь эргүүлж харуулж байсан тухай тэмдэглэгдсэн байдаг. 9-р  симфони нь чимээгүй хүлээлтээс эхэлж явсаар дунд хэсэгт хүчтэйгээр гарч ирдэг. Ийм хөдөлгөөний динамик эрч хүч, санааны цар хүрээ нь домогт бүтээлийн шинжлэх ухааны онолуудыг олон хүн олж харсан байдаг. Бетховен тус бүтээлээрээ симфоний ердийн дарааллыг өөрчлөн төгсгөлд нь найрал дуучдыг оруулсан нь хамгийн тод шинэлэг зүйл байсан бөгөөд хөгжмөөр дээд хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн асар том, ялгуусан хувилбаруудыг гаргаж ирсэн юм.