Хийл хөгжим нь төгөлдөр хуурын даралт шиг нүдэнд ил харагдахгүй учир биднээс нарийн сонсголын чадвар мэдрэмжийг шаарддаг. Тиймээс тоглолтыг хялбарчилж өгдөг нэг арга нь хуруу тавих байршлыг тэмдэглэх юм. Хоёр аргыг санал болгоё. Та өөрт хялбар санагдсан аргаа дагаад хийгээрэй.

Даавуу метр эсвэл шугамаар хурууны даралтыг хэмжиж байршлыг наах арга юм.  Энэ арга нь яг оновчтой зөв хөглөгдсөн эсэх нь баталгаатай бус байдаг.

Дараагийн арга нь TUNER app ашиглан байршлыг тэмдэглэх юм. Доорхи зураг дахь А чавхдасын нотуудыг app дээрээ ногоон өнгө болтол нь хуруугаараа, эсвэл баллууртай харандаагаар дарж дуугаргаж шалгангаа тохируулж болно.

Ононвчтой дуугарч ногоон болсон үед нь тууз наах байршлыг эхлээд хөгжмийн хүзүүн дээр тэмдэглэх нь илүү амар байх болно.

Эхний стикер: B4

Хоёр дахь стикер: C#4

Гурав дахь стикер: D5

Дөрөв дахь стикер: E5

Зориулалтын тууз байхгүй үед амархан салдаг цаасны эможийг нааж болно. Харин цаасны цавуу скоч зэрэг эргэж хуулрахдаа хөгжмийн даралтыг хуулж гэмтээх зүйл хэрэглэхгүй байхыг анхаараарай.