Хийлийн мөрөвч маш олон төрөл зүйл, үйлдвэрүүд байдаг. Хүн бүр өөрсдийн биеийн бүтцэд тохирох мөрөвч олох нь тоглолтын чадварт нөлөөлдөг тул маш чухал. Хөгжмийн размер том жижиг олон хэмжээтэй байдаг шиг мөрөвч ч бас тэдэнд таарсан олон төрлийн хэмжээ байна. Харин бага насны хүүхдүүдэд подушка буюу энгийн зөөлөвч хэрэглэх нь тохиромжтой юм.

Манайхны хамгийн их хэрэглэдэг элбэг олдоц сайтай үнэ өртөгийн хувьд ч боломжийн үнэтэй мостик бол Wolf-forte-Secundo юм. Чанарын хувьд ч гологдохооргүй, биед эвтэйхэн уян зөөлөн бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой байдаг. Мөн мостик тус бүр нь 2 размерийн хөгжимд сунгаж багасгаж тааруулах боломжтой учраас санхүүд ч хэмнэлттэй юм.

Хөгжимд мөрөвч байрлуулахдаа унагаж гэмтээхээс болгоомжоорой. Зураг дээрхийн адил өвдөг хооронд хавчуулан мөрөвчнийхөө хэлбэрийг сайн ажигласны дараа арай өргөн талыг гулсуулан  тогтоож өгнө.

Эвсэл хөгжмөө доош харуулан барьж мөрөвчний өргөн талыг мөн адил гулсуулж тогтооно. Өөрийн хүзүүнд тохируулан хөгжмөө барьж үзэж өндөрлөж эсвэл намсгах тохиргоо хийх боломжтой.Аль болох саадгүй эвтэй байх хэрэгтэй. Эс бөгөөс барил сурахад саад учирна.