БОЛОМЖИЙГ АТГА

МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭ

интро
Ухаалгаар суралц

"Legato Art Education Program"-ийн хийл хөгжмийн мэргэжлийн суурь олгох хялбаршуулсан хөтөлбөр

Дижитал шилжилт

Технологийн шийдлээр таны мөрөөдлийг хөглөх хийл хөгжмийн цахим сургалт

Хязгааргүй контент

Хийл хөгжмийн бүх түвшиний сургалтын агуулгыг бүрэн багтаасан хичээлийн баялаг сан

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ

Та өөрт тохирох багцаа сонгож бүртгэлээ үүсгээрэй

faq

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
& ХАРИУЛТ

НАСНЫ ХЯЗГААР?

violin.mn-сайтын цахим хичээлийг 9 наснаас дээшхи бүх насны хүмүүс бие даан сурах бөгөөд бага насны хүүхдүүд эцэг эхийн тусламжтайгаар суралцах бүрэн боломжтой.

БИ ЯМАР ЧАДВАР ЭЗЭМШИХ ВЭ?
Цахим сургалт нь "Legato Art Education Program"-ийн дагуу хийл хөгжмийн мэргэжлийн суурь олгох хялбаршуулсан хөтөлбөрөөр  явагдана.
 
Манай сургалт:
· Анхан шатны түвшин I
· Анхан шатны түвшин II
· Дунд шатны түвшин
· Ахисан түвшин
· Гүнзгийрүүлсэн түвшин
· Мэргэжлийн тоглоочийн ур чадвар
· Багшлах ур чадвар
зэрэг төрлөөр сургалт явуулах бөгөөд суралцагч жилийн хугацаанд 1-4 түвшин эзэмших бүрэн боломжтой.
 
ХӨГЖИМ ХААНААС АВАХ ВЭ?

Суралцагч хувьдаа өөрийн хөгжимтэй байх шаардлагатай. Харин бид хөдөө орон нутгийн суралцагч нартаа хөгжим зуучлан олж өгч Монгол шуудан компаниар хүргүүлэх үйлчилгээ үзүүлж болно. Мөн цаашдаа бид өөрсдийн сайтаар дамжуулан хийл хөгжим болон дагалдах хэрэгслийг худалдаалахыг зорьж байна.

ТӨЛБӨР & ЭРХИЙН ХУГАЦАА ?

Та нэг удаа 300.000₮ төлөөд БҮХ ТҮВШНИЙ цахим хичээлийг НАСАН ТУРШДАА хязгааргүй үзэх боломжтой. Мөн төлбөрөө 3 тэнцүү хуваан төлөх таатай нөхцөлийг бид танд санал болгож байна.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ?

Хэрэв танд сайттай холбоотой асуудал, бусад нэмэлт мэдээлэл, тусламж хэрэгтэй бол бидэнтэй хийлийн сургалт фэйсбүүк хуудас болон facebook messenger-ээр холбогдоорой.

Violin teacher

Э.ЭНХЦЭЦЭГ

Эрхэм зочин тантай violin.mn-ээр дамжуулан танилцаж байгаадаа баяртай байна. Дэлхий нийтээрээ цахим хэрэглээнд шилжсэн энэ цагт Монголынхоо ирээдүй болсон хүүхэд залуус, түүнчлэн хөдөө орон нутагт байгаа хэн бүхэнд хүрч хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахаар энэхүү сайтыг  нээлээ.

Мэргэжлийн заах аргазүйн туршлага дээр үндэслэсэн, хийл хөгжмийг бие даан амжилттай сурахад туслах системчилсэн чанартай мэдлэг олгох цахим сургалтын хялбаршуулсан хөтөлбөрийг боловсруулан танд хүргэж байна.

Таны хийл хөгжмөөр хөгжимдөх их хүсэл энэ өдрөөс бодитоор биелэх болсонд баяр хүргэж сурах гэгээн үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Violin.mn

Хийл хөгжмийн мэргэжлийн багш,
Үүсгэн байгуулагч